Дугаар бүрийн арын холбоосоор орж үзээрэй. Ихэнх заавар нь үргэлжилсэн нэг видеоноос хугацаагаар нь холбоос үүсгэсэн байгаа.

Тойм:
1. Домэйн нэр холбох
1.1.1. Нэрийн сервер (Name server) сольж тохируулах
1.1.2. Хостинг талдаа DNS тохируулах
1.2. Домэйн талын DNS тохиргоонд DNS Record бичиж тохируулах
2. Website үүсгэж тохируулах
3. Өгөгдлийн баазын хэрэглэгч үүсгэх
4. Өгөгдлийн бааз үүсгэх
5. FTP ашиглан сервер дээрх файлтай ажиллах, хуулах заавар
6. Wordpress суулгах заавар
7. Wordpress сайт ачаалал багатай, илүү хурдан ажиллуулах нэмэлтүүд
8. SSL тохируулж сайтаа https:// хаягтай болгох
9. Email тохируулах
10. Subdomain тохируулах

Анхаар!! Сүүлийн үед амархан муу нууц үгнээс шалтгаалан хакерын халдлагад өртөх тохиолдол ихсэж байна.
Та доорх хэлбэрийн сул нууц үг ашиглахгүй байхыг анхаарна уу!
Жишээлбэл:
  • англи үг оролцуулах,
  • гарны байрлалын дарааллаар,
  • дан тоо,
  • дан жижиг үсэг
гэх мэт муу нууц үг оруулж ашиглахгүй, манай зааврын бичлэг дээрх шиг автоматаар үүсгэсэн нууц үг өөрийнх компьютертаа хадгалан авч ашиглана уу.



Заавар:

1. Домэйн нэр холбох. Домэйн нэрийг 2 хэлбэрээр DNS (Domain name server) тохируулан вэб хостингдоо холбож болдог.

1.1. Нэрийн сервер (Name server) сольж тохируулах.

1.1.1. Нэрийн серверийг домэйн удирдлагын самбартаа тохируулдаг тул домэйн талын тохиргоо нь авсан газраас хамааран өөр өөр байдаг.
1.1.1.1 Дусал домэйн: https://youtu.be/eaonCFwZHZc?t=156
1.1.1.2 Datacom: https://help.dusal.net/uploads/a/Atman/1605794526.png
1.1.1.3 Namecheap: https://www.namecheap.com/support/knowledgebase/article.aspx/767/10/how-to-change-dns-for-a-domain
... гэх мэт.
Анхаарах: Дусал хостинг дээр өөрийн домэйн нэрээр мэйл ашиглах бол доор байгаа 9.б-г анхааруулгыг уншаарай.

1.1.2. Нэрийн сервер тохируулсны дараа хостинг талдаа бол DNS тохируулна: https://youtu.be/eaonCFwZHZc?t=204
DNS тохиргоо шууд идэвхждэггүй тул тохируулаад хэсэг хугацаанд хүлээнэ.
Анхаарах:
    1)
Видео заавар бол зөвхөн жишээ юм. DNS тохируулахдаа Template, IP Address, NS1, NS2, Email талбаруудад видеоноос өөрөөр тохируулна. Бүртгэлийн мэйлд очсон серверийн мэдээллийн дагуу тохируулахыг анхаараарай.
    2) DNS тохиргоо нь ихэнхдээ хэдэн минутаас хэдэн цагийн дотор холбогддог. Зарим тохиолдолд 3 хоног буюу 72 цаг дотор бүрэн идэвхжиж холбогддог тул холболтын тохиргоог хийгээд хүлээх шаардлагатай байдгийг анхаараарай.



1.2. Нөгөө нэг арга нь Домэйн талын DNS тохиргоонд DNS Record бичиж тохируулах юм. Заавал шаардлагагүй бол дээрх 1.1 аргаар тохируулсан нь дээр.
1.2.1 Дусал домэйн:
https://youtu.be/eaonCFwZHZc?t=33


Анхаар! Удирдлагын самбарт  DNS-ээс бусад ямар ч тохиргоо хийсэн тохиргоо хийснээс 5-10 минутын дараа буюу тохиргоо идэвхжсэний дараа холбогдох хэрэгтэй!!!
DNS тохиргоо бол илүү удаан буюу 72 цаг хүртэл хүлээх шаардлагатай үе ч байдаг болохыг анхаарна уу!! Ойролцоогоор 1-2 цаг хүлээгээд оролдож үзээрэй.



2. Website үүсгэж тохируулах: https://youtu.be/eaonCFwZHZc?t=407

Анхаарах:
    1) Harddisk quota ба Traiffic quota дээр байж болох хамгийн ихээр оруулаарай. Эдгээр quota хэт бага тохируулснаар дуусаад сайт автомтаар хаагдах тохиолдол байдаг.
Хязгааргүй ангилал бол анхнаасаа 0 гэж оруулж болно. Хэрэв бага тохируулаад хэтэрч хаагдсан үед та нэмж тохируулаад идэвхжүүлж нээх хэрэгтэй. Хэрэв нэмэх боломжгүй бол төлбөрөө нэмж төлж Ангилал ахиулах шаардлагатай. Энд дарж жишээ харна уу.
    2) Заавал өөрөөр тохируулах шаардлагагүй бол Auto-Subdomain: www гэж тохируулна уу.



3. Өгөгдлийн баазын хэрэглэгч (Database user) үүсгэх: https://help.dusal.net/uploads/a/Atman/wordpress7.png



4. Өгөгдлийн бааз (Database) үүсгэх https://youtu.be/eaonCFwZHZc?t=543



5. FTP ашиглан сервер дээрх файлтай ажиллах, хуулах заавар: https://youtu.be/eaonCFwZHZc?t=686
Анхаарах:
    1)
Видео заавар бол зөвхөн жишээ юм. Бүртгэлийн мэйлд очсон серверийн мэдээллийн дагуу тохируулахыг анхаараарай.


6. Wordpress суулгах заавар: https://help.dusal.net/651/



7. Wordpress сайт ачаалал багатай, илүү хурдан ажиллуулах нэмэлтүүд: https://help.dusal.net/646/



8. Мэдээлэл хамгаалах шифрлэлтийн SSL тохируулж сайтаа https:// хаягтай болгох: https://help.dusal.net/643/


9. Email тохируулах: https://help.dusal.net/613/ ба https://youtu.be/eaonCFwZHZc?t=1180
Анхаарах:
     9.а) Видео дээр гарч байгаа SSL exception буюу зөвшөөрч үргэлжлүүлэх нь хэвийн үед байж болохгүй аюултай. Ингэж гарч ирвэл аюулгүй байдлын халдлага байж болохыг анхаарна уу.

     9.б) Дусал хостинг дээр DNS тохируулаагүй буюу домэйныхаа удирдлагын самбарт тохируулсан үед DKIM зэрэг тохиргоог адилхан хуулж өгч тохируулах шаардлагатай байдаг. Мэйл ашиглаж байгаа үедээ нэрийн серверүүдийг сольж буюу ns*.dusal.net нэрийн серверүүдийг ашиглах нь илүү амар байдаг.
     9.в) Нууц үгээ чанартай сайн нууц үг тохируулна уу. Мөн SMTP тохируулж ашиглах үедээ сайтын хэсэгт аль болох найдваргүй форм, мэйл илгээх функц хийхгүй байх зэргийг анхаарна уу. Хакдуулах, нууц үг алдсан, капчагүй форм зэргээс болсон ба өөр шалтгаантай бүх спам илгээсэн тохиолдолд хостинг үйлчилгээг сануулгагүй шууд хаадаг болохыг анхаараарай.

10. Subdomain тохируулах: https://help.dusal.net/642/



Ямар нэгэн ойлгомжгүй зүйл байвал admin@dusal.net хаягаар мэйлээр харилцаарай. Ингэхдээ
  • Хийсэн тохиргоо, алдааны зураг г.м мэдээллийг домэйн нэр, хуудасны хаяг, хэрэглэгчийн нэр зэргийг хавсарган мэйл бичиж асууж тодруулна уу.
  • Зураг ба тодорхой мэдээлэл явуулаагүй үед далдыг харж чадахгүй тул асууж тодруулах болж цаг алддаг тул та хурдан хариу авахын тулд аль болох өөрөөс өгч болох мэдээллээ бүрэн, сайн багтааж мэйл явуулж асуугаарай.
  • Утсаар холбогдоход ихэнхдээ хариулах боломжгүй байдаг тул аль болох утсаар холбогдохоос татгалзана уу.
  • Мэйлийн хариуг аль болох хурдан хариулахыг хичээдэг ч заримдаа удаж хариулдаг болохыг анхаараарай. Мөн цагийн хувьд ямар ч үед мэйл илгээж болох ба харсан үедээ хариу бичих тул 24/7 хэдэн цагийн үед ч хариу бичиж болохыг анхаарарай.

Бусад заавар:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)