Эхлээд ямар нэгэн gmail хаягтай байх хэрэгтэй. Хэрвээ та Gmail хаяггүй бол эхлээд https://mail.google.com хаягаар орж хаяг нээгээрэй.

(Хэрвээ Дусал хостингийн хэрэглэгч бөгөөд мэйл хаягаа нээгээгүй бол эхлээд мэйл хаягаа Дусал Хостингийн удирдлагын самбарт үүсгэнэ.
(Харин Дусал хостингийн хэрэглэгч биш бол 1б. дагуу өөрийнхөө мэйлийнхээр тохиргоогоо хийгээрэй. Ерөнхийдөө төстэй.)


1. Gmail рүүгээ нэвтэрч ороод Арааны зурагтай дүрс дээр дарж дэлгээд Settings рүү орно.




2. Accounts and Import руу орно.




3-а. Хэрэв Дусал хостингийн хэрэглэгч бол хостингийн удирдлагын самбартаа шууд мэйлээ дамжуулж тохируулах нь 3-б дагуу тохируулж гүүглээс шалгуулахаас илүү хурдан мэйл хүлээж авах болно. Харин тодорхой хугацаанд дусал мэйл рүүгээ нэвтрэн мэйл хавтсаа хоослох юмуу зай гаргаж байхгүй бол дүүрдэг. Ингэж тохируулсан тохиолдолд 3-б шаардлагагүй тул алгасна уу. Мөн 1 хаягт олон мэйл рүү хүлээж авч тохируулах бол ийм хэлбэрээр олон мэйлээ тохируулаад харин 1 мэйлээ 3-б хэлбэрээр тохируулан серверээ цэвэрлэж хоосолдог байдлаар тохируулж болдог.
Харин дусал хостингийн хэрэглэгч биш бол энэ хэсгийг алгасан 3-б дагуу тохируулна.



3-б. Add a mail account you own холбоосыг дарна. (Dusal hosting хэрэглэгчийд дээрх 3-a байдлаар тохируулсан бол энэ хэсгийг тохируулах шаардлагагүй үед алгасана.)



Нээгдсэн цонхонд мэйл хаягаа оруулаад Next Step дарна.



POP3 холбогдох мэдээллээ бүрэн оруулна.
 

Дусал хостингийн хэрэглэгч бол http://webmail.taniidomainner.tld хаяг дээрхийн дагуу POP3 мэдээллийг оруулна.
Дусал хостингийн хэрэглэгчдийн хувьд АНХААРАХ зүйлс:
  1. Username хэсэгт мэйл хаягаа бүтэн оруулна.
  2. POP Server дээр ямар ч домэйн нэртэй байсан зөвхөн mail.dusal.net гэж оруулна. Зөвхөн (server5, server6, server25 хэрэглэгчид mail6.dusal.net гэж оруулна) 
Харин өөр хостингийн хэрэглэгч бол та өөрийн мэдээллийг тохирох талбаруудад бөглөж оруулна.

 
  • Хэрвээ сервер дээр давхар мэйлийн хуулбарыг үлдээх чухал шаардлагатай бол Leave a copy retrieved message on the server гэснийг чагтлана. Шаардлагагүй тохиолдолд чагтлахгүй хоосон орхино уу. Ялангуяа мэйл хайрцаг хэмжээ багатай бол энэ сонголтыг чагтлахгүй орхихыг зөвлөе.
  • Хэрэв нууц үгээ хамгаалах SSL хамгаалалттай холболт ашиглах бол Port: 995 гэж сонгоод Always use a secure connection (SSL) when retrieving mail гэснийг чагтална. (Dusal hosting-ийн хэрэглэгч бол идэвхжүүлээрэй)
  • Label incoming messages гэдгийг чагталж, сонгосноор Gmail рүү ирсэн мэйл нь таны сонгосон тэмдэглэгээтэй ялгарч харагдах болно.
  • Archive incoming messages (Skip the Inbox) гэдгийг хэрэв чагталж сонговол ирсэн мэйлүүд Ирсэн хавтас алгасан шууд архивлагдах тул шаардлагагүй бол үүнийг сонгохгүй байхыг зөвлөе.
4. Хариу бичихдээ мэйлээсээ бичихийн тулд дараах тохиргоог хийнэ.
3-б тохиргоо хийсэн бол дараагийн үргэлжлүүлэх цонхонд доорх байдлаар Yes, I want to able to send mail as ner@domain.tld. чагтлаад Next Step дарна.



Харин хийгээгүй бол Accounts and Import хэсэгт Send mail as: хэсэгт Add another email address дарж тохиргоог хийнэ.



5. Name хэсэгт явах мэйл ямар нэртэй харагдахыг буюу өөрийнхөө нэрийг бичнэ.



Treat as an alias чагтыг арилгаад Next Step дарна.

6. SMTP мэдээллийг тохируулна. Анхаарах зүйл нь мэйл хаягаа бүтэн оруулна. Dusal.net-ын 1-р серверт бол mail.dusal.net гэх мэт серверийн хаягийг зөв оруулаарай.



7. Ингэснээр Google таны хаяг руу мэйл илгээдэг. Үүнийг мэйлээ шалгах авна. Дусал хостингийн хэрэглэгч бол http://webmail.taniidomain.tld хаягаар орж шалгана. Ирсэн мэйлээс Confirmation code хуулж авна.



8. Google-ын цонхондоо буцаж энэ кодоо оруулаад Verify товчийг дарна. Эсвэл өмнөх мэйлээсээ холбоос дээр дарж баталгаажуулж болно.



9. Ингэснээр амжилттай холбогдсон бол Settings хуудсанд доорх байдлаар таны мэйл нэмэгдэнэ. Энэ нь тодорхой хугацаанд таны мэйлийг автоматаар татдаг. Та мөн энэ хуудаснаас Check mail now холбоосыг дарж гараар шалгаж болно.




10. Ингээд таны мэйл хаяг руу бичсэн мэйлүүд таны Gmail дээр ирэх болно. Харин та мэйл илгээх үедээ доорх зураг дээр харагдаж байгаа шиг From хэсэгт энэ мэйлээ сонгож илгээх хэрэгтэй. Тэгэхгүй бол gmail хаягнаас илгээгдэх болно.



Жич: Мөн та Settings хэсэгтээ Accounts and Import цонхонд Send mail as: хэсэгт харалдаа байгаа make default дарж үндсэн илгээх мэйлээр мөн тохируулж болно. Жишээ нь доорх зураг дээр admin@dusal.net хаягийг үндсэн илгээх хаягаар сонгосон ба бусад мэйлээс илгээхдээ сонгож илгээнэ:



Ингээд та мэйл хаягаа Gmail дээрээ шалгаж ашиглах боломжтой болно. Шалгаж илгээсэн мэйл маань хэрхэн ирсэн байгааг та доорх зурагнаас хараарай:

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Нээрээ бас тэгж тохируулж болох юм байна шүү баярлах
Алмас хэзээ бичсэн: 2016-11-08 13:15 | |
янзтай... жмайлийн чатаар өөрийнхөө акканттай хүнтэй чааталж байсын.. болдог юм байнадаа гэж бодож байснаас оролдож үзсэнгүй сая оролдоод үзлээ.. асуудалгүй болж байна.. нэмээд ажил энтр гээд лабэлдээ хийчихээр зөвхөн тухайн мэйл хаягт ирсэн мэйлүүд харагдахаар тохируулж болж байна..
dao хэзээ бичсэн: 2016-11-08 13:00 | |



:-)