Анхаар! Тус сайт хакерын халдлагад өртөн, вирус, өөр хуудас руу дамжуулах зэрэг үйлдэл хийж байгаа тул та бүхэн аль болох мэдээлэл оруулахгүй, өөр нээгдсэн хуудсыг нэн даруй хаах зэргээр маш болгоомжтой хэрэглэх буюу, эсвэл хэсэг хугацаанд огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна!!!

Facebook бичлэг шэйрлэх үед зураг дуудагдахгүй асуудал гараад байгаа үед доорх аргаар үзээрэй.


https://developers.facebook.com/tools/debug/ хаягаар хандаад шэйрлэх хаягаа оруулна.



Гарч ирсэн хуудсанд Link Preview гэдгийг хараад хэрэв зураг нь гарахгүй байвал Scrape Again товчийг дараарай.



Хэрэв урьдчилан харах хэсэг засагдахгүй бол хэд хэдэн удаа давтан оролдоод үзэх хэрэгтэй.
Ингээд холбоос хэвийн харагдах үед нь орхиод фэйсбүүк рүүгээ орж холбоосоо шэйрлэхэд хэвийн орох болно.

Мөн хуудсанд гарч ирж байгаа алдаа сануулгыг уншиж засах нь илүү алдаагүй татагдах боломжийг нэмнэ.

Мөн сайтынхаа URL хаягийг https://sitedomain.ner/?p=1682 гэх мэт динамик хаягтай байлгах нь удаан дуудагдах эрсдлийг нэмэгдүүлдэг.
Сайтынхаа хаягийг https://sitedomain.ner/niitleliin-garchig гэх мэт тогтмол хаягтай болгоод, кэш нэмэлт суулгаж тохируулснаар 
сайт серверт бага ачаалал өгч хурдтай ажилладаг.

Wordpress сайтыг хурдан болгох зааврыг доорх хаягаар орж үзээрэй:

https://help.dusal.net/646/wordpress-saitiin-hurd-nemegduuleh-tohirgoo.html 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)