Sites->Website цэс рүү орж SSL тохируулах домэйн нэрээ сонгож орно.
1. Let's Encrypt төлбөргүй SSL ашиглах.

Анхаар!
Let's Encrypt төлбөргүй SSL тохируулах тохиолдолд DNS холболтын тохиргоо хийснээс хамгийн багадаа 2 цагаас дээш хугацааны дараа тохируулна уу. Хэрэв DNS тохиргоо бүрэн хийгдээгүй тохиолдолд энэ SSL баталгаажуулалт амжилтгүй болдог тул сайт орох боломжгүй болж гацна. Тиймээс та өөрөө сайн мэдэхгүй тохиолдолд DNS тохиргоогоо бүрэн идэвхжсэний дараа буюу DNS тохиргоо хийснээс 24 цаг орчим хугацааны дараа тохируулна уу. Мөн DNS тохиргоог заавал бүрэн зөв хийсэн байх шаардлагатай.
Цаанаасаа автоматаар шалгаж баталгаажуулдаг. Subdomain, Alias зэрэг тухайн домэйнд тохируулсан үед DNS  тохиргоо бүгд бүрэн зөв болоогүй үед алдаа гарах зэргээр тохиргоо болохгүй байх тохиолдол элбэг байдаг.

Тохиргоо:
Domain хэсэгт байгаа SSL ба Let's Encrypt SSL чагтыг чагтална.  Хадгалаад 5-10 минут хүлээгээд сайт руугаа https хаягаар нэвтэрч шалгана уу.




2. Өөр SSL оруулж ашиглах.

Анхаар дээрх төлбөргүй SSL тохируулсан бол үүнийг тохируулах шаардлагагүй. Энэ хэсгийг алгасна уу!

SSL цэс рүү ороод доорх зураг дээрх шиг мэдээллээ оруулна. SSL Key, SSL Certificate, SSL Bundle талбаруудад зохих утгыг хуулж оруулж өгөөд (SSL Request талбарыг хоосон орхино) SSL Action: Save certificate сонгож хадгална.




3. http хаягийг https рүү үсэргэх.

SSL тохируулсны дараа Redirect хэсэгт "Rewrite HTTP to HTTPS" чагтыг чагтлан http хандалтыг https рүү үсэрдэг болгох хэрэгтэй. (эсвэл .htaccess файлд дамжуулах бичилт нэмж ѳгч бас болно)



4. Агуулга засах.
Бүтэн хаягаар нь заасан файлуудтай хуучин сайтад тохируулсан бол SSL тохируулсны дараа хуудсан дахь бүх холбоос ба, зураг, css, js зэрэг холбосон файлуудыг мѳн https болгож тохируулах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь ажиллахгүй, мѳн ногоон болохгүй not secure гэж харагддаг.

Let's Encrypt төлбөргүй SSL-ийг интернэт худалдаа зэрэг өндөр эрсдэлтэй сайтад ашиглаж болох уу?
Хариулт: Товчхондоо болно. Шифрлэлтийн зэргийн хувьд төлбөртэй SSL-тэй адил түвшинд хамгаална. Гэхдээ төлбөргүй SSL-үүд нь ямар нэгэн баталгаа өгдөггүй. Бусдаар бол зарим түвшний төлбөртэй SSL-тэй адилхан байдаг. Харин OV ба EV төрлийн SSL-үүд вэб хөтчийн хаягийн мөрөнд компанийн нэрийг ногооноор харуулах зэрэг илүү боломжтой байдаг. 
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)