Дугаар бүрийн арын холбоосоор орж үзээрэй. Ихэнх заавар нь үргэлжилсэн нэг видеоноос хугацаагаар нь холбоос үүсгэсэн байгаа.

Тойм:
1. Домэйн нэр холбох
1.1.1. Нэрийн сервер (Name server) сольж тохируулах
1.1.2. Хостинг талдаа DNS тохируулах
1.2. Домэйн талын DNS тохиргоонд DNS Record бичиж тохируулах
2. Website үүсгэж тохируулах
3. Өгөгдлийн баазын хэрэглэгч үүсгэх
4. Өгөгдлийн бааз үүсгэх
5. FTP ашиглан сервер дээрх файлтай ажиллах, хуулах заавар
6. Wordpress суулгах заавар
7. Wordpress сайт ачаалал багатай, илүү хурдан ажиллуулах нэмэлтүүд
8. SSL тохируулж сайтаа https:// хаягтай болгох
9. Email тохируулах
10. Subdomain тохируулах

Анхаар!! Сүүлийн үед амархан муу нууц үгнээс шалтгаалан хакерын халдлагад өртөх тохиолдол ихсэж байна.
Та доорх хэлбэрийн сул нууц үг ашиглахгүй байхыг анхаарна уу!
Жишээлбэл:
  • англи үг оролцуулах,
  • гарны байрлалын дарааллаар,
  • дан тоо,
  • дан жижиг үсэг
гэх мэт муу нууц үг оруулж ашиглахгүй, манай зааврын бичлэг дээрх шиг автоматаар үүсгэсэн нууц үг өөрийнх компьютертаа хадгалан авч ашиглана уу.


...
Юуны өмнө анхааруулахад Website хэсэгт үндсэн домэйн хэлбэрээр дэд домэйн нэр холбож ашиглах нь дээр байдаг.
Энэ нь SSL холболт зэргийг тохируулахад илүү амар, алдаа гарах магадлал багатай. Та зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд Subdomain болон Alias зэрэг байдлаар  тохируулаарай.


Бичлэг дээр CNAME бичилт хийхэд Target Hostname ард нь цэгтэй оруулах ёстойг алдаатай оруулсан болохыг анхаарна уу. dusal.net биш dusal.net. гэх байдлаар ард нь цэгтэй оруулж ажиллах болохыг анхаараарай. Цэггүй оруулсан тохиолдолд ард нь автоматаар үндсэн домэйн нэрийг залгадаг болно. Тэгэхээр бичлэг дээрхээр бол dusal.net.delguur.net гэсэн хаяг руу dusal2.delguur.net хаягийг чиглүүлэх ба тийм субдомэйн байхгүй тул энэ хаяг огт ажиллахгүй гэсэн үг.


Subdomain дээр SSL ашиглах тохиолдолд Dusal хостингийнхоо удирдлагын самбарт DNS тохируулах шаардлагатай байдаг.
Subdomain DNS бүрэн идэвхжсэний дараа SSL ажиллахгүй бол үндсэн домэйныхаа SSL-ийг түр унтраагаад 5 минут хүлээсний дараа буцааж идэвхжүүлээрэй.
Нэг анхаарах зүйл нь үндсэн...




Вэб мэйлээр хандаж ашиглах:
  • Нэвтрэхдээ http://webmail.taniidomain.tld эсвэл http://taniidomain.tld/webmail гэсэн хэлбэрээр өөрийн домэйн нэрийг орлуулан бичиж орно.


Гар утас, Outlook, Thunderbird зэрэг мэйлийн програмд холбож ашиглах:

POP3/IMAP/SMTP тохиргоо:
  • POP3 server: mail.tanii-domain.tld
    port: 110(STARTTLS), 995 (SSL)
  • SMTP server: mail.tanii-domain.tld
    port: 25, 587 (STARTTLS, TLS), 465 (SSL)
  • IMAP server: mail.tanii-domain.tld
    port: 143(STARTTLS), 993 (SSL)
...
Та веб хостингийн үйлчилгээнд бүртгүүлэхдээ http://hosting.dusal.net хаягаар орж өөрийн хүссэн ангиллыг сонгон бүртгүүлэх хэрэгтэй. Ингээд өөрийн бүртгэлийн төгсгөлд танд өгөх дансны дугаарыг авч төлбөрөө дансанд тушааж, утсаар юм уу цахим шуудангаар мэдэгдсэнээр таны хостинг идэвхжин, танд цахим шуудангаар нэвтрэх хаяг нууц үгийг илгээх бөгөөд, та веб сайтаа хуулан ажиллах боломжтой болно. Та хостинг үйлчилгээний талаарх тусламжийг http://help.dusal.net блогоос авч болно.
Төлбөрийг хэдэн сараар ч хийж болно. Харин 1 жилээр бөөнөөр хийх тохиолдолд илүү хямд үнээр үйлчилгээ авах боломжтой.
Мөн бусад санал хүсэлт байгаа бол бидэнд ирүүлээрэй.
...