Вeб сайтын талаарх асуултын хариулт, вэб сайт хийлгэх

Асуулт:

Манайх компанийхаа нэр дээр домэйн эрх авах хүсэлтэй байна 
www.manaicompany.com гэсэн домэйн нэрийг авах боломж бий юу?
Вэб сайтын ашиглалт
1. Компанийн танилцуулга
2. 10аас доошгүй хүний мэйл хаягтай

Вэб сайтын шаардлага
1. Найдвартай ажиллагаатай байх
2. Хурдтай байх
3. Багтаамж өндөртэй байх

би компютерийн чиглэлийн хүн биш болохоор сайн мэддэггүй вэб сайтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.  

Хариулт:

Боломжтой. Харин www.manaicompany.com домэйн нэрийг авах боломжгүй өөр хүн эзэмшиж байвал. www.manaicompany.mn (50$)www.manaicompany.net(11.75$)
www.manaicompany.biz (15$) зэрэг өөр бусад өргөтгөлтэй нэр бол авч болно. Домэйн нэрийн өргөтгөлийн талаар энд дарж уншиж болно.

Домэйн нэрээ авч болох эсэхийг http://domain.dusal.net хаягаар ороод хайж шалгана. Тэгээд авах боломжтой бол шууд бүртгүүлээд авч болно. Бүртгүүлэх зааврын хувьд дээд цэсний Тусламж гэсэн рүү ороод видео үзэж болно.

http://dusal.blogmn.net/37027/#2010-10-19 хаягаар ороод веб сайтын талаарх анхан шатны ойлголттой уншиж танилцаж болно. Ер нь бол вэб сайт нээхэд Домэйн нэр, Хостинг, ба Вэб сайт хийлгэх гэсэн 3 үндсэн хэсэг байна. Хостинг домэйны талаар дээрх холбоосноос уншина уу.

1. Компани, байгууллагын танилцуулга веб хийхэд:
а) Дизайн бэлдэх (гадаад өнгө үзэмж хийлгэх, эсвэл бэлэн дизайн ашиглах, эсвэл гадаад сайтаас худалдан авах)
б) Нэр нууц үгээр нэвтэрч шинэ мэдээ оруулах зэрэг бусад өөр динамик үйлдэлтэй байх эсэх.
в) Мэдээллээ цаашид өөрсдөө шинэчилж, веб сайтаа арчилж явж байх эсэх. (Ихэнх хүмүүс вебээ нэг хийлгээд болчихно гэж бодоод хаячихдаг. Ингэснээр шинэчлэлт хийгдэхгүй тохиолдолд веб сайт нь хакерын халдлагад өртөх, вирустэх зэрэг янз бүрийн асуудал үүсэж болдог. Үүнийг анхнаасаа хийлгэж байгаа компанитайгаа тохироод үнэгүй, эсвэл хямдаар тэр үйлчилгээг 3-5 жил авч байна гэх мэт ямар нэгэн тохиролцоотойгоор гэрээ хийвэл зүгээр байдаг.)
г) Дусал веб үйлчилгээний хэсэг нь өөрийн хийсэн систем дээр өөрөө хостоор хангаж харьцангуй хямд веб сайт бүтээх үйлчилгээ үзүүлдэг. www.geotrass.com www.allergy.mn зэрэг сайтууд ийм байдлаар хийлгэн, ажиллаж байгаа. Засвар үйлчилгээг манайх хариуцаад явдаг, үнийн хувьд хямд, хостинг үйлчилгээ тусад нь авах хэрэггүй. Харин манайхаас татгалзан өөр хостинг сонгох болбол мэдээллээ XML хэлбэрээр авч болох ба сайтын ажиллаж буй эх кодыг авах боломжгүй юм.

гэх зэрэг сонголт, тохиролцооноос хамаараад вебсайтыг бүтээх үнийн хувьд өөр болох байх. Манайх бол яг одоогоор жирийн компанийн танилцуулга сайтыг бол бэлэн програм ашиглаж хямдаар хийж өгөх боломжтой.  

2. Мэйл хаягийн хувьд
а) Манайхаас Вэб хостинг үйлчилгээ авахад мэйл үйлчилгээ дагалддаг.
в) Эсвэл тусдаа сарын 2.39$/сар үнээр хязгааргүй, нэг хэрэглэгчийн мэйлийн хайрцаг 2ГБ багтаамжтай дангаар нь мэйл үйлчилгээг домэйн нэртэйгээ хамт авч бас болно.

Веб сайтын шаардлага
1. Янз бүрийн асуудлын улмаас удах, сервер унтрах, засвар үйлчилгээ хийх нь хостинг үйлчилгээ үзүүлдэг компаниудад тохиолдож болдог. Ихэнх хостингийн компаниуд 99%-ын найдвартай ажиллагааны баталгаа өгдөг. Манай сайтын хувьд 2 жил орчим хостингийн үйлчилгээ үзүүлж байна цөөхөн хэрэглэгчтэй ч өнөөг хүртэл тэр бүр гомдол гарч байсангүй ээ. Гарсан асуудал гомдлыг тухай бүрд аль болох хурдан засаж залруулаад явахыг хичээдэг. Манайхаас хостинг үйлчилгээ авдаг хэрэглэгчдийн талаас илүү хувь нь дахин сунгаад хэрэглэж байгаа. Хэрэв энд одоо үйлчилгээ авдаг хэрэглэгчдээс маань орж ирвэл мөн сэтгэгдлээ үлдээж магадгүй юм.
2. Сервер маань Америк, Герман зэрэг компанийн серверийг түрээсэлдэг. Хурдны хувьд Монголд байрладаг серверүүдийг бодвол зарим хэрэглэгчдэд удаан хүрч байж болно. Гадаадад байгаа хүмүүст бол хурдан. Учир нь Монголын интернет
үйлчилгээ үзүүлдэг компаниуд дотооддоо илүү хурдан холболт үүсгэдэг. Манайх дээр ажиллаж байгаа веб хуудсууд руу орж шалгаж үзэж болно. www.allergy.org.mn www.uyerhel.com зэрэг сайтууд манайх дээр байрлаж ажиллаж байгаа.
3. Багтаамжийн хувьд сонголт хийгээд өөрөө төлөх төлбөртөө тааруулаад сонгоно. Жишээ нь манайхаас хостинг үйлчилгээ авбал: http://hosting.dusal.net/plan.php байх жишээтэй. Жирийн компанийн танилцуулга вэб сайтад бол бичил, бага ангилал л хангалттай байдаг. Их том том файл, кино энэ тэр байрлуулахгүй бол хангалттай багтана. Мөн багтахаа боливол төлбөрөө нэмээд ангиллыг өөрчилж зайг ихэсгэж ч болно. Бидний хувьд дунд ангиллыг санал болгодог, ихэнх хэрэглэгчид маань энэ ангиллыг аваад сэтгэл хангалуун байдаг.

Веб сайт бүтээлгэх тал дээр зарим нэмэлт мэдээлэл өгөхөд компани, хувь хүмүүсийн хувьд үнэ ялгаатай хийж байгаа байх. Ер нь бол аль болох туршлагатай, үзүүлэх юмтай, удаан ажилласан веб сайтуудтай, дараа нь хариуцлага хүлээх чадвартай "компани"-тай гэрээ хийж, удаан түншлэх байдлаар веб сайтаа хийлгэх нь цаашдаа веб сайтаа тогтвортой ажиллуулахад чухал. Веб сайтыг нь хийж өгөөд алга болсон, дараа нь асуудал үүсдэг тохиолдлууд цөөнгүй жишээ байдаг. Мөн хостинг, домэйнээ өөрснөө хариуцаж, нэр дээрээ анх авах, байнга шалгадаг мэйлээр бүртгүүлэх, мэйлээ сайн шалгаж байх, нэвтрэх коднуудыг өөрсөндөө тэмдэглэн авч байх, шаардлагагүй тохиолдолд веб бүтээгчдээ өгөхгүй байх зэргийг анхаарвал бас зүгээр байдаг.



Асуулт:

Манай байгууллага вэбсайт хийлгэмээр байгаа юм. Вэбсайт хийлгэх талаар үндсэн ойлголт өгөөч. Вэбсайт хийлгэхэд үнэгүй, домэйн хостинг дагалдуулна гэнэ. Энэ хэр найдвартай вэ? Зарим хүмүүс дэмий гээд байх юм.

Хариулт:

Вэбтэй болоход дараах үндсэн 3 зүйл хэрэгтэй.

  • Домэйн нэр буюу хаяг авах
  • Вэб байрлуулах талбар буюу Вэб хостинг (сервер)
  • Вэбийг бүтээх гэсэн үндсэн 3 ойлголт байдаг. http://dusal.blogmn.net/37027/ хаягаар орж дэлгэрэнгүй уншиж танилцаж болно.

Вэб хостинг, Домэйн нэр үнэгүй дагалдахын сул тал ба давуу талын талаар их асуулт ирдэг. Ер нь бол бүрэн итгэж болохоор хүмүүстэй ажиллавал домэйн нэр, хостинг үнэгүй хангаж байгаа газруудтай ажиллахад буруудахгүй. Гол нь ихэнх ийм газрууд ямар нэгэн байдлаар барьцаалж үнээ нэмэх, зөөх нүүх боломжуудыг хаах, бусадтай хамтрах боломжуудыг хааж зөвхөн өөрийн үйлчилгээг тулгадаг. Тийм байдлаас зайлсхийхийн тулд анхны гэрээгээ сайн хийгээд ажиллаж болох байх. Гэвч эрсдлээ тооцоолоод болж өгвөл тусдаа домэйн, хостингоо өөрсдийн нэр мэдэлд эзэмших нь давуу байдаг.
Мөн домэйн нэрийн эзэмшигч байх гэдэг нь өөрөө дэлгэрэнгүй, чухал ойлголт. Товчоор бол албан ёсоор домэйн нэрээ өөрийн компани, хувь хүн бол өөрийн нэр дээр эзэмших хэрэгтэй байдаг. Ингээгүй тохиолдолд алдах, эсвэл бусдын хараат болох эрсдэлтэй байдаг.

Дусал.нэт Хостинг, домэйн нэрийн үйлчилгээгээ дараах байдлаар санал болгодог:

хаягаар орж сонгоно. Домэйн нэр өргөтгөлийн хувьд үнэ өөр, вэб хостинг ангиллаар өөр байдаг.

Жишээ нь:

  • .com домэйн нэртэй, Бага ангиллын хостинг сонгоход 1 жилд 12.99$ + 25$ = 37.99$
  • .mn домэйн нэртэй, Бага ангиллын хостинг сонгоход 1 жилд 50$ + 25$ = 75$

Жич: Энд бичигдсэн үнэ энэ нийтлэл бичигдсэнээс хойш өөрчлөгдсөн байж болно.


0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hi
Hi. anh udaa dusaliin serveriig hereglej uzej bna servertei ajilahad ih bolomjiin hurdan bas zaavar zovlogoog hangalttai ogj bna. Bayarlalaa
Бичсэн: Зочин хэзээ: 11:18, 2013-2-6 | Холбоос | |
Баярлалаа.
Бичсэн: Admin хэзээ: 04:56, 2013-2-9 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих