Sites->Website цэс рүү орж SSL тохируулах домэйн нэрээ сонгож орно.
1. Let's Encrypt төлбөргүй SSL ашиглах.

Анхаар!
Let's Encrypt төлбөргүй SSL тохируулах тохиолдолд DNS холболтын тохиргоо хийснээс хамгийн багадаа 2 цагаас дээш хугацааны дараа тохируулна уу. Хэрэв DNS тохиргоо бүрэн хийгдээгүй тохиолдолд энэ SSL баталгаажуулалт амжилтгүй болдог тул сайт орох боломжгүй болж гацна. Тиймээс та өөрөө сайн мэдэхгүй тохиолдолд DNS тохиргоогоо бүрэн идэвхжсэний дараа буюу DNS тохиргоо хийснээс 24 цаг орчим хугацааны дараа тохируулна уу. Мөн DNS тохиргоог заавал бүрэн зөв хийсэн байх ш...
АСУУЛТ:
3 жилийн дараа танайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү? Үгүй бол би яах ёстой билээ?

ХАРИУЛТ:

Ер нь бол зогсоохгүй үргэлжлүүлэхийг хичээх болно. Магадгүй ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд:...
Дугаар бүрийн арын холбоосоор орж үзээрэй. Ихэнх заавар нь үргэлжилсэн нэг видеоноос хугацаагаар нь холбоос үүсгэсэн байгаа.

Тойм:
1. Домэйн нэр холбох
1.1.1. Нэрийн сервер (Name server) сольж тохируулах
1.1.2. Хостинг талдаа DNS тохируулах
1.2. Домэйн талын DNS тохиргоонд DNS Record бичиж тохируулах
2. Website үүсгэж тохируулах
3. Өгөгдлийн баазын хэрэглэгч үүсгэх
4. Өгөгдлийн бааз үүсгэх
5. FTP ашиглан сервер дээрх файлтай ажиллах, хуулах заавар
6. Wordpress суулгах заавар
7. Wordpress сайт ачаалал багатай, илүү хурдан ажиллуулах нэмэлтүүд
8. SSL тохируулж сайтаа https:// хаягтай болгох
9. Email тохируулах
10. Subdomain тохируулах

Анхаар!! Сүүлийн үед амархан муу нууц үгнээс шалтгаалан хакерын халдлагад өртөх тохиолдол ихсэж байна.
Та доорх хэлбэрийн сул нууц үг ашиглахгүй байхыг анхаарна уу!
Жишээлбэл:
  • англи үг оролцуулах,
  • гарны байрлалын дарааллаар,
  • дан тоо,
  • дан жижиг үсэг
гэх мэт муу нууц үг оруулж ашиглахгүй, манай зааврын бичлэг дээрх шиг автоматаар үүсгэсэн нууц үг өөрийнх компьютертаа хадгалан авч ашиглана уу.


...
Эхлээд ямар нэгэн gmail хаягтай байх хэрэгтэй. Хэрвээ та Gmail хаяггүй бол эхлээд https://mail.google.com хаягаар орж хаяг нээгээрэй.

(Хэрвээ Дусал хостингийн хэрэглэгч бөгөөд мэйл хаягаа нээгээгүй бол эхлээд мэйл хаягаа Дусал Хостингийн удирдлагын самбарт үүсгэнэ.
(Харин Дусал хостингийн хэрэглэгч биш бол 1б. дагуу өөрийнхөө мэйлийнхээр тохиргоогоо хийгээрэй. Ерөнхийдөө төстэй.)


1. Gmail рүүгээ нэвтэрч ороод Арааны зурагтай дүрс дээр дарж дэлгээд Settings рүү орно.




2. Accounts and Import руу орно.




3-а. Хэрэв Дусал хостингийн хэрэглэгч бол хостингийн удирдлагын самбартаа шууд мэйлээ дамжуулж тохируулах нь 3-б дагуу тохируулж гүүглээс шалгуулахаас илүү хурдан мэйл хүлээж авах болно. Харин тодорхой хугацаанд дусал мэйл рүүгээ нэвтрэн мэйл хавтсаа хоослох юмуу зай гаргаж байхгүй бол дүүрдэг. Ингэж тохируулсан тохиолдолд 3-б шаардлагагүй тул алгасна уу. Мөн 1 хаягт олон мэйл рүү хүлээж авч тохируулах бол ийм хэлбэрээр олон мэйлээ тохируулаад харин 1 мэйлээ 3-б хэлбэрээр тохируулан серверээ цэвэрлэж хоос...
Юуны өмнө анхааруулахад Website хэсэгт үндсэн домэйн хэлбэрээр дэд домэйн нэр холбож ашиглах нь дээр байдаг.
Энэ нь SSL холболт зэргийг тохируулахад илүү амар, алдаа гарах магадлал багатай. Та зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд Subdomain болон Alias зэрэг байдлаар  тохируулаарай.


Бичлэг дээр CNAME бичилт хийхэд Target Hostname ард нь цэгтэй оруулах ёстойг алдаатай оруулсан болохыг анхаарна уу. dusal.net биш dusal.net. гэх байдлаар ард нь цэгтэй оруулж ажиллах болохыг анхаараарай. Цэггүй оруулсан тохиолдолд ард нь автоматаар үндсэн домэйн нэрийг залгадаг болно. Тэгэхээр бичлэг дээрхээр бол dusal.net.delguur.net гэсэн хаяг руу dusal2.delguur.net хаягийг чиглүүлэх ба тийм субдомэйн байхгүй тул энэ хаяг огт ажиллахгүй гэсэн үг.


Subdomain дээр SSL ашиглах тохиолдолд Dusal хостингийнхоо удирдлагын самбарт DNS тохируулах шаардлагатай байдаг.
Subdomain DNS бүрэн идэвхжсэний дараа SSL ажиллахгүй бол үндсэн домэйныхаа SSL-ийг түр унтраагаад 5 минут хүлээсний дараа буцааж идэвхжүүлээрэй.
Нэг анхаарах зүйл нь үндсэн...
Domain name - Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээлбэл Дусал сайт руу орохын тулд www.dusal.net гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд Дусал веб сайтыг нээж харуулдаг.
Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор суб домэйн нэрнүүд нь дэднэр+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл dusal.net гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. forum.dusal.net нэт суб домэйн нэр (subdomain name) нь Дусал сайтын хэлэлцүүлэг рүү хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзэн хүн ба компанийн сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.

Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.
Жишээлбэл: .com - commercial (худалдаа, бизнес), .net - network (сүлжээ, хүмүүсийн холбоо), .biz - бизнес, .org - organization (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд), .gov -...