Олон домэйн нэрийг нэг сайтад холбоход ашиглаж болно. Жишээ нь http://domain1.com болон http://domain2.com хаягуудыг нэг сайтад холбон ашиглах бол domain2.com хаягийг дамжуулалт хийн domain.1com руу холбоход ашиглаж болно.
Мөн домэйн холболт нь үнэтэй блог үйлчилгээ, эсвэл холбох боломжгүй үйлчилгээнүүдэд, эсвэл хэт урт хаягтай хуудсанд домэйн нэрээ домэйн дамжуулах үйлчилгээгээр холбож болно.
Domain удирдлагын хэсгээс Domain Forwarding->Manage гэж ороод шилжүүлэх домэйн нэрээ оруулж тохируулна.
Ингэхдээ толгой хэсгийн meta тагуудыг өөрийнхөөрөө тохируулж өгнө. Бас Sub Domain Forwarding, Path Forwarding тохиргоонуудыг On буюу асааж тохируулах нь дээр. Ингээд боллоо.
Зарим нэмэлт зөвлөгөө:
Домэйн дамжуулалт хийхэд хаяг нууж дамжуулахад хэрхэн тохируулах вэ?
Ингэж дамжуулах үед frame ашиглан нуудаг. Ингэхэд header жишээ код харуулав. Noframes гэсэн код нь <noframe></noframe> таг дотор байрлах бөгөөд зөвхөн frame дэмждэггүй веб хөтөч дээр ашиглагдана гэсэн үг. Доорх жишээ дээр бол автоматаар дамжуулах код оруулж өгсөн байгаа. Та өөрөө өөр код мэдээж хийж өгч болно.
Header Tags
<title>Dusal.Net</title>
<meta name="language" content="mongolian">
<meta name="publisher" content="www.dusal.net">
<meta name="copyright" content="2005-2009 Dusal.Net" />
<meta name="keywords" content="dusal, дусал, dusal.net, computer, компьютер, тооцоолуур" />
<meta name="description" content="Монголчуудад зориулсан компьютер мэдлэг, мэдээлэл, үйлчилгээний портал сайт" />
<link rel="shortcut icon" href="https://www.dusal.net/images/favicon.ico" />
No Frames Page Content
<meta http-equiv="refresh" content="0;url=https://www.dusal.net/">
<script type="text/javascript">window.location = "https://www.dusal.net/";</script>
Нэмэлт:
blog.banjig.net блог үйлчилгээний блогт forward хийсэн блогт доорх байдлаар блогийн загварын HTML кодонд засвар хийж хэрэглэж болно. Банжиг блогт холбох үед загварын HTML кодонд доорх байдлаар оруулж өгч болно. Кодыг авч хэрэглэхдээ кодонд өөрийнхөө домэйнээр сольж засна.
<body> тагийг хайж олоод арилгаж
<script type="text/javascript">document.write.unescape("%3Cbody%3E");</script> <div id="sitebody">
гэсэн кодыг оронд нь оруулж өгнө.
Тэгээд </body> гэсэн тагийг хайж олоод (ихэвчлэн хамгийн доор байдаг) арилгаж оронд нь
</div> <script type="text/javascript"> document.getElementById( "sitebody" ).innerHTML = document.getElementById( "sitebody" ).innerHTML.replace( "blogiinner.blog.banjig.net", "www.domain.com" ); document.getElementById( "sitebody" ).innerHTML = document.getElementById( "sitebody" ).innerHTML.replace('href="index.php"', 'href="http://www.domain.com"'); </script> <style type="text/css">#navbar{display:none;}</style> <script type="text/javascript">document.write.unescape("%3C%2Fbody%3E");</script>
гэсэн кодоор солино. Ингэхдээ код дотор байгаа blogiinner.blog.banjig.net болон http:// style="font-weight: bold;">www.domain.com гэсэн дээр өөрийн блог болон домэйн нэрийг бичиж өгнө.
Мэдээж энэ javascript кодны учрыг олоод өөрийнхөө хүссэнээр өөрчлөн хэрэглэх боломжтой. Магадгүй хэрвээ таны хэрэглэж буй сайт үйлчилгээний нөхцөлдөө ингэж ашиглахыг хориглосон байдаг бол та ингэж ашиглаж болохгүй байх. Илүү боломжтой өөр сайт сонгохыг зөвлөх байна.
Нэмэлт: (2010-1-29)
Таны суб домэйн хаягнуудыг домэйн дамжуулалт хийхэд http://sub.domain.tld гэж бичихэд http://forwardeddomain.tld/sub гэсэн байдлаар дамжуулдаг. Ингэж дамжуулсан тохиолдолд та доорх javascript кодыг ашиглан өөрийн http://sub.forwardeddomain.tld рүү дамжуулж болно. Ингэснээр http://sub.domain.tld гэж дамжуулахад
http://sub.forwardeddomain.tld гэсэн хаяг дээрх мэдээллийг дэлгэцэнд харуулах болно.
<script type="text/javascript"> var uripath = window.location.pathname; if(uripath!='/' && uripath!='/index.php') { subdomain = uripath.indexOf('/',1) - 1; var subdomain = uripath.substr(1, subdomain); } switch(subdomain) { case 'sub1': window.location = 'http://sub1.forwardeddomain.tld/'; break; case 'sub2': window.location = 'http://sub2.forwardeddomain.tld/'; break; case 'sub3': window.location = 'http://sub3.forwardeddomain.tld/'; break; case 'sub4': window.location = 'http://sub4.forwardeddomain.tld/'; break; default: break; } </script>
Дээрх кодыг ашиглахдаа case 'sub1': гэсэн байдлаар байгааг sub1 sub2 ... гэх мэт дээр нь өөрийн суб домэйнүүдийг зааж өгнө.