Манайх email forwarding буюу email дамжуулах үйлчилгээ үнэгүй байдаг. Тэгэхээр та өөрийн taniiner@taniidomain.com г.м өөрийн хаягийг өөрийн одоо хэрэглэдэг хаяг руу дамжуулан эзэмших боломжтой юм. Хэрвээ та gmail хэрэглэдэг бол та энэ хаягнаасаа бусад хүн рүү мэйл бичих ч боломжтой.

Хэрхэн тохируулах вэ?

1. http://domains.dusal.net хаягаар домэйны удирдлагын хэсэг рүү нэвтэрч ороод Email цэс рүү орж Activate Mail Forwarding товчийг дарна.
Зураг

2. Manage Mail Forwarding товчийг дарна.
Зураг

3. Нээгдсэн цонхонд Add Account холбоос дээр дарж орно.
Зураг

4. When a mail arrives at: гэсэн хэсэгт өөрийн мэйл хаягаа сонгоно. Forward to хэсэгт ирсэн мэйлүүдийг хүлээж авах өөрийн мэйл хаягийг (taniiner@gmail.com г.м) сонгоно.
Зураг
Жишээн дээр байгаа contact@blabla.com гэсэн мэйл рүү мэйл бичихэд миний almas@dusal.net хаяг руу тэр мэйлүүд ирнэ гэсэн үг юм.
За ингээд домэйн удирдлагын хэсэгт тохируулах тохиргоо боллоо.

Өөр DNS сервер тохируулан ашиглаж буй хүмүүст: (Бусад хүмүүст хамаарахгүй!)
Хэрвээ та манай FreeDNS серверийг ашиглалгүй өөр DNS сервер тохируулсан тохиолдолд DNS сервер дээрээ mail серверээ mx1.mail.pw болон mx2.mail.pw манай серверүүд рүү CNAME бичлэгээр тохируулан холбож email forwarding ашиглах боломжтой. Доорх байдлаар шалгаж болно.
Зураг За ингээд одоо харин та taniiner@gmail.com мэйл хаягтай бол gmail дээрээ зарим тохиргоо хийгээд шууд өөрийн мэйл хаягнаас хүмүүс рүү мэйл бичиж болдог.



gmail дотроо тохиргоо хийх

1. http://gmail.com руу ороод, нэвтэрч ороод баруун дээд булан дахь Settings холбоос дээр дарж орно.
Зураг

2. Accounts and Imports хөндлөн цэс рүү орно.
Зураг

3. Send mail from another addresses товч дээр дарна.
Зураг

4. Нээгдсэн цонхонд Name хэсэгт өөрийн нэрийг бичээд, Email Address хэсэгт өөрийн taniiner@taniidomain.com хаягаа оруулаад Next step>> товчийг дарна.
Зураг

5. Дахин Next step>> товчийг дарна. (Send through gmail сонголтыг сонгоно)
Зураг

6. Send Verification товчийг дарна.
Зураг

7. Inbox руугаа орж мэйлээ шалгаад google-ээс ирсэн баталгаажуулах мэйл дахь холбоосоор орох буюу мэйл дахь кодыг авч дээр нээлттэй байгаа цонхондоо оруулж болно. Аль ч аргаар нь идэвхжүүлж болно.
Зураг


Нэмэлт мэдээлэл:
Дээр 2-р үйлдэл дээр орсон Accounts and Imports цонхонд When receiving a message гэсэн хэсэгт Reply from the same address the message was sent to гэсэн сонголтыг тохируулж орхивол ирсэн мэйл хаягтай ижил хаягнаас хариу бичигдэнэ.
Харин 2 дахь буюу Always reply from default address сонголтоор тохируулбал ямар ч хаягнаас ирсэн зөвхөн сонгосон үндсэн хаягаар хариу бичигдэхээр сонгогддог.
Зураг

Үндсэн хаягийг тухайн хаягийн харалдаа make default холбоос дарж сонгодог.
Зураг

Мөн мэйл илгээх үедээ ямар хаягнаас явуулахаа сонгож болдог.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн байна уу, Дээрх зааврын дагуу хийж болно. Харин SMTP-г Send through domain.ner SMTP servers байдлаар тохируулах бол DNS тохиргоо smtp.bolomjholding.com дээр тохируулах хэрэгтэй. Гэхдээ домэйны систем цаанаасаа өөрчлөгдсөн тул домэйн системийн SMTP яг яаж тохируулахыг мэдэхгүй байна. Урд нь шууд автоматаар тохирдог байсан. Энэ боломж нь магадгүй спам илгээгчидтэй холбоотойгоор хасагдсан ч байж магадгүй. Би ямар ч байсан доорх байдлаар тохирууллаа. Одоо нэг оролдоод үз дээ.

smtp.bolomjholding.com us2.mx1.mailhostbox.com Active
pop.bolomjholding.com us2.mx1.mailhostbox.com Active

Хэрэв ингээд болохгүй бол gmail рүү ингэж холбож ашиглахыг хүсэж байгаа бол манайхаас хамгийн бага ангиллын хостинг үйлчилгээг 12$/жил үнээр аваад ашиглах боломжтой ба хостингийн холболтын тохиргоог нь хийгээд тохируулаад өгч болно.

Өөр асууж тодруулах зүйл байвал асуугаарай.

Баярлалаа.
Алмас хэзээ бичсэн: 2014-12-02 14:47 | |
Asuul
Танайхаас авсан домайндаа өөр gmail холбосон байсныг өөрчлөх гэсэн алдаа заагаад болохгүй байна. Дараах алдаа заагаад байна? Яах ёстой юм бол?

Authentication failed. Please check your username/password.
[Server response: DNS Error: Address resolution of smtp.bolomjholding.com. failed: Domain name not found code(0) ]
Зочин хэзээ бичсэн: 2014-11-28 14:28 | |
Тэрийг нь гаргахгүй болгож болохгүй байх аа.
Алмас хэзээ бичсэн: 2013-02-09 17:33 | |
Сайн байна уу
Би майл forwarding хийгээд MSOutlook дээр тохируулсан чинь mymailname@gmail.com; on behalf of; Myname [mymailname@mydomain.com] гэж гараад байна яах уу? mymailname@gmail.com; on behalf of; гэсэн хэсгийг гардаггүй болгож болох болов уу?
customer хэзээ бичсэн: 2010-03-30 12:17 | |



:-)