Wordpress сайтад дээрх алдаа гарах нь өгөгдлийн баазтайгаа холбогдож чадаагүйгээс болдог. Энэ нь ихэвчлэн өгөгдлийн баазынхаа хэрэглэгчийн (Database user) нууц үгийг өөрчилснөөс болдог. Эсвэл wp-config.php файлаа буруу мэдээлэлтэй файлаар дарж хуулснаас болж болно. Эсвэл бүүр Database устгасан зэргээс ч болж болдог. Хэрэв устгасан бол засах боломжгүй ба бусад тохиолдолд засах боломжтой.

Хэрхэн засах вэ?

Database user, Database тохиргоог wp-config.php файл дахь мэдээлэлтэй адил болгож тохируулна.
Ингэхдээ Хостингийн Удирдлагын самбартаа нэвтэрч дараах мэдээллүүдийг шалгана. Database user хэсэгт нууц үгийг (Password) шинээр тохируулан хуулж авч хадгална. Мөн Database name, Database user тэмдэглэж авна.








FTP хэрэглэгчээр хандан wp-config.php файлаа татаж аваад нээж харна.




Дараахтай төсөөтэй байдлаар мэдээллүүдийг засаж өөрчлөөд буцааж хуулна (дээрх зургийн жишээгээр бичсэн болно):

define('DB_NAME', "c129domain");

/** MySQL database username */
define('DB_USER', "c129sitename");

/** MySQL database password */
define('DB_PASSWORD', "fxrk@CVZ4C");

/** MySQL hostname */
define('DB_HOST', "localhost");

Ингэхдээ "localhost" бол ихэнх тохиолдолд өөрчлөх шаардлагагүй тэр хэвээрээ байна. Хэрэв өөр байвал localhost болгоорой.

Ингээд буцааж файлаа хуулаад 5 минут орчим хүлээгээд сайт руугаа ороход засагдсан байх ёстой.









0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: