Домэйн нэрээ холбохдоо үндсэн 2 тохиргоо хийнэ:
- А. Хостинг сервер дээрээ домэйн нэрээ тохируулна.
- Б. Домэйн удирдлагын самбартаа Нэрийн серверийн тохиргоог хийнэ.
Бэлэн удирдлагын самбартай бол амархан тохируулж болно. Жишээ болгон дусал хостингийн удирдлагын самбарын тохиргоог эндээс үзэж болно:
Б. Нэрийн сервер тохируулах
Нэрийн серверийг тохируулах үндсэн 2 холболтын боломж байдаг.
- Нэг нь Нэрийн сервер (Name Server) сольж холбох
- Нөгөө нь A Record бичиж холбох
- Домэйн нэр удирдах удирдлагын самбар руу холбогдохдоо эхлээд http://domain.dusal.net хаягаар орж Удирдах гэсэн холбоос дарна.
Ингэхэд нэвтрэх цонх нээгдэх ба өөрийн бүртгэлтэй мэйл хаяг, нууц үгээрээ нэвтрэн орно. - Дээд хөндлөн цэсний эхний сонголт болох Manage Orders-> List/Search Orders руу орно.
- Нээгдсэн цонхноос өөрийн удирдах домэйн нэрийг сонгож орно.
- Энд нээгдэх цонхонд домэйныг удирдана. Хамгийн амархан арга нь энд Name Servers гэсэн хэсэгт хостинг серверийнхээ Нэрийн серверүүдийг тохируулж өгөхөд л болно. Ингэсэн тохиолдолд email, forwarding зэрэг домэйн удирдлагын самбарын бусад үйлчилгээ бүгд ажиллахгүй зөвхөн холбосон хостинг серверт эдгээр нь ажиллах, тохиргоо хийгдэх боломжтой болно.
Нээгдсэн цонхонд жишээ нь дусал хостинг бол Name Server 1: ns5.dusal.net ба Name Server 2: ns6.dusal.net гэсэн байдлаар тохируулна.
Ингээд Update Name Servers гэж дарж хадгалаад системээсээ салгаж гараад хүлээнэ. 72 цагийн дотор Name Server-үүд бүрэн солигдож ажиллаж эхлэх болно.
Хостингийн удирдах зааврыг эндээс аваарай: