Бичлэг дээр CNAME бичилт хийхэд Target Hostname ард нь цэгтэй оруулах ёстойг алдаатай оруулсан болохыг анхаарна уу. dusal.net биш dusal.net. гэх байдлаар ард нь цэгтэй оруулж ажиллах болохыг анхаараарай. Цэггүй оруулсан тохиолдолд ард нь автоматаар үндсэн домэйн нэрийг залгадаг болно. Тэгэхээр бичлэг дээрхээр бол dusal.net.delguur.net гэсэн хаяг руу dusal2.delguur.net хаягийг чиглүүлэх ба тийм субдомэйн байхгүй тул энэ хаяг огт ажиллахгүй гэсэн үг.



Subdomain дээр SSL ашиглах тохиолдолд Dusal хостингийнхоо удирдлагын самбарт DNS тохируулах шаардлагатай байдаг.
Subdomain DNS бүрэн идэвхжсэний дараа SSL ажиллахгүй бол үндсэн домэйныхаа SSL-ийг түр унтраагаад 5 минут хүлээсний дараа буцааж идэвхжүүлээрэй.
Нэг анхаарах зүйл нь үндсэн домэйн, эсвэл аль нэг дэд домэйны DNS тохиргоо буруу ч юмуу, бүрэн идэвхжээгүй үед SSL идэвхжихгүй болохыг анхаараарай!
Дэд домэйн нэрнүүдийн SSL нь үндсэн домэйн нэрийн SSL-тэй хамт үүсдэг.

Мөн заавал энэ заавраар дэд домэйн үүсгэж холболгүйгээр үндсэн домэйн хэлбэрээр дэд домэйн нэр холбож ашиглаж бас болдог. Энэ нь SSL холболт зэргийг тохируулахад илүү амар, алдаа гарах магадлал багатай байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)