Dusal.net үйл ажиллагааны талаар асуулт, хариулт

АСУУЛТ:
3 жилийн дараа танайх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү? Үгүй бол би яах ёстой билээ?

ХАРИУЛТ:

Ер нь бол зогсоохгүй үргэлжлүүлэхийг хичээх болно. Магадгүй ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд:
1. Домэйн нэр бол ерөнхийдөө нэгдсэн систем болохоор домэйн нэрээ хэзээ ч өөр домэйн үйлчилгээ үзүүлэгч рүү зөөж болдог. Домэйн удирдлагын самбар руугаа ороод домэйн нэрээ сонгож ороод нууц кодыг аваад зөөх газраа Domain transfer гэж бүртгүүлээд домэйн нэр кодоо хийгээд төлбөрөө хийгээд манайхаас шилжүүлж болдог. Гэхдээ нэг анхаарах зүйл нь хугацаа дуусахаас өмнө байх ёстой. Тэгэхээр аль болох эрт сунгалт хийж байх хэрэгтэй. Хэрэв ямар нэг байдлаар холбоо барьж чадахгүй ч юм уу, домэйнээ сунгаж чадахгүй бол шинэ үйлчилгээ үзүүлэгч руу зөөгөөд сунгаад явах хэрэгтэй гэсэн үг.

2. Хостингийн хувьд мэдээлэл, вэб хуудсын мэдээллээ тодорхой хугацаанд бакап хийж татаж авч хадгалж байх хэрэгтэй байдаг. Хакердуулах гэх мэт асуудал үүссэн үед бас эргэж сэргээх гэх мэтээр хэрэглэгддэг. Мөн магадгүй манайх хостинг үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд домэйн нэрээ өөр хостинг руу холбоод хэрэглэж болно. Тэгэхээр өөр газар вэбээ шинээр хуулаад домэйн нэрээ хуулаад ажиллуулахад болно гэсэн үг.

Дусал.нэт

Танд ямар нэгэн асуулт байвал сэтгэгдэл бичиж асуугаарай.

0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих