Домэйн нэр, вэб хостинг сервер гэж юу вэ?

Domain name - Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээлбэл Дусал сайт руу орохын тулд www.dusal.net гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд Дусал веб сайтыг нээж харуулдаг.
Домэйн нэр нь нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор суб домэйн нэрнүүд нь дэднэр+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл dusal.net гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. forum.dusal.net нэт суб домэйн нэр (subdomain name) нь Дусал сайтын хэлэлцүүлэг рүү хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзэн хүн ба компанийн сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.

Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.
Жишээлбэл: .com - commercial (худалдаа, бизнес), .net - network (сүлжээ, хүмүүсийн холбоо), .biz - бизнес, .org - organization (ашгийн бус эсвэл төрийн бус байгууллагууд), .gov - government (засгийн газрын, төрийн байгууллагууд), edu - education (боловсролын, сургалтын байгууллагуудын) г.м. илүү...
mn - mongolia (Монгол), jp - japan (Япон), ru - russia (Орос) г.м Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог. Жишээ нь:  .com + .jp  = .co.jp , .net + uk = .ne.uk,  .gov + .mn - gov.mn, edu + mn = .edu.mn г.м.

Гэхдээ хэдийгээр ийм утга илэрхийлэх боловч аль ч домэйн нэрийн өргөтгөлийг ашиглаж болдог ба тийм ч чухал биш юм.

Web server - Веб сервер - Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.

DNS (Domain Name System) & NS (name server) - Интернетэд ямар нэг компьютер, төхөөрөмжийг IP хаягаар нь олдог. Серверийг ч мөн адил. Харин нэрийг бичихэд түүний IP хаяг руу холбож өгдөг системийг Домэйн нэрийн систем гэх ба үүнийг Нэрийн серверүүд гэгдэх серверүүд гүйцэтгэдэг. Та домэйн нэрийн үйлчилгээ авсан өөрийн веб сайтад холбохдоо энэхүү нэрийн серверт тохиргоо хийж холбох хэрэгтэй байдаг.

Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер
гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайн үйлчилгээг аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог.

Хостинг серверүүд нь дотроо:
  • Free (үнэгүй) - Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл н эмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Сул тал нь ихэвчлэн найдваргүй.
  • Shared (хуваасан) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
  • Virtual Private Server (VPS) - Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
  • Cloud Server - Үүлэн систем буюу олон сервер компьютеруудыг хооронд нь холбон нэг бүхэл супер компьютер мэт ажиллуулдаг ба үүн дээрээ VPS үүсгэн ажиллуулдаг.
  • Dedicated Server - Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.
гэсэн олон хэлбэртэй байдаг. Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, мэдээллийн эрсдэлтэй байдал, эдийн засгийн боломждоо тааруулан сонголтоо хийдэг.

Мөн сүүлийн үед хостингийн өөр нэг хэлбэр болох блог үйлчилгээнүүд нь домэйн нэр холбон вэб сайт болгон ашиглах боломжуудыг олгодог болсон.
0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 12:29, 2011-10-11 | Холбоос | |
ok. ID-gaa ogooch. mi ID dagva_2@yahoo.com
Бичсэн: Зочин хэзээ: 07:00, 2011-11-27 | Холбоос | |
dusal_net
Бичсэн: Зочин хэзээ: 09:13, 2011-11-29 | Холбоос | |
degi_mn
алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 10:20, 2012-1-11 | Холбоос | |
улайх
Бичсэн: Зочин хэзээ: 02:10, 2012-12-19 | Холбоос | |
тэврэлт
Бичсэн: Зочин хэзээ: 11:47, 2013-1-29 | Холбоос | |
Хүн
Би өөрийн гэсэн шэйр хийдэг сервертэй болий гэвэл яах ёстой вэ? ямар сервер авбал зүгээр бэ.
Бичсэн: Хүү хэзээ: 01:12, 2015-4-5 | Холбоос | |
Хүн
Вертиул серверийн үйлчилгээ гэж танайд байдаг уу
Бичсэн: Хүү хэзээ: 01:19, 2015-4-5 | Холбоос | |
Өөрийн гэсэн сервертэй байж л виртуал сервер ажиллуулсан нь дээр. Манайд ВПС байдаг.
Бичсэн: Admin хэзээ: 11:14, 2015-4-14 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих