Домэйн шилжүүлэлт (Domain Transfer)

Домэйн нэрийг бүртгүүлсэн хэрэглэгчээсээ өөр домэйн нэрийн үйлчилгээ үзүүлэгч рүү шилжүүлж болдог. Жишээ нь та godaddy.com сайт дээр бүртгэлтэй домэйн нэрээ манай domain.dusal.net сайт руу зөөж болно.Зарим хүмүүс домэйн нэрээ урьд нь хүнээс гуйж төлбөрийг нь төлүүлж авсан байгаад хугацаа нь дуусахаар сунгаж чаддаггүй. Тийм тохиолдолд хугацаа дуусахаас өмнө манайх руу шилжүүлээд банкны дансаар төлбөр хийгээд сунгах боломжтой байдаг. Мөн манай сайтаас домэйн нэрийг өөр домэйн бүртгэгч рүү шилжүүлж ашиглаж болдог. Ямар нэгэн байдлаар бидэнтэй холбогдож, домэйн нэрээ сунгаж чадахгүй тохиолдолд домэйн нэрээ өөр бүртгэгч рүү хугацаа дуусахаас өмнө шилжүүлээд сунгах хэрэгтэй.

Хэрхэн домэйн нэр шилжүүлэх вэ?

Домэйн нэрийн одоогийн бүртгэлээрээ нэвтэрч ороод доорх үйлдлүүдийг хийх хэрэгтэй:

1. Хувийн нууцлалын хамгаалалт (Privacy protection) хэрэв асаалттай бол унтраах хэрэгтэй байдаг. Энэ нь дараа нь домэйн баталгаажуулахад хэрэг болно.

2. Theft protection буюу хулгайн шилжүүлгээс хамгаалах хамгаалалт хэрэв асаалттай бол унтраах шаардлагатай.

3. Таны домэйн whois мэдээлэл дэх харилцах мэйл хаяг тань үнэн зөв байх хэрэгтэй. Домэйн хэнбэ буюу whois мэдээллийг https://domain.dusal.net/domain.php?action=whois эсвэл https://whois.icann.org/en хаягаар ороод домэйн нэрээ оруулан шалгаж болно. Хэрэв шалгах боломжгүй, буруу мэйл хаяг байгаа бол домэйн нэрний удирдлагын самбартаа солих хэрэгтэй. Учир нь тухайн бүртгэлтэй мэйлээр баталгаажуулж байж шилжүүлэх боломжтой.

4. Домэйн нэрийн Шилжүүлэлтийн нууц код Domain secret code (Өөрөөр: "Transfer Auth Code", "Transfer Secret", "EPP Auth Code" зэргээр нэрлэгддэг.) авна. Энэ нь домэйн удирдлагын самбарын хаа нэгтээ байдаг. Хэрэв байхгүй бол та одоогийн бүртгэгчтэйгээ харилцан энэ кодыг олж авах хэрэгтэй.

Эндээс доош шилжүүлэн авч буй сайт буюу манай сайтад хийх үйлдэл:

5. https://domain.dusal.net/domain.php?action=domain_transfer хуудас руу орж домэйн нэр болон шилжүүлэлтийн нууц кодоо оруулна.

6. Манай domain.dusal.net сайтад бүртгэлгүй бол бүртгүүлээд бүртгэлтэй бол нэвтрэн орж зааврын дагуу үргэлжлүүлнэ.

7. Домэйн нэрний жилийн төлбөрийг манай дансанд тушаана.

8. Бид домэйны төлбөрийг шалгасны дараа идэвхжүүлэхэд таны мэйл хаягаар үнэн зөв эзэмшигч эсэхийг баталгаажуулах мэйл очих ба мэйл дэх холбоосоор орж үнэн зөв эсэхийг баталгаажуулна.

9. Үүний дараа таны хуучин домэйн үйлчилгээ үзүүлэгчийн сайтаас мөн зөөх эсэхийг баталгаажуулсан асуулт ирэх ба сайт руу нь орж баталгаажуулна.

10. Ингээд хэсэг хугацаанд хүлээсний дараа домэйн манай сайт руу шилжих ба та https://domain.dusal.net хаягаар орж нэвтэрч ороод Удирдах холбоосоор орж домэйн нэрээ удирдах боломжтой болно.

Жич: Энэхүү заавар нь манай сайт руу домэйн шилжүүлэхийг суурь болгон тайлбарласан ба та манайхаас ѳѳр сайт руу шилжүүлэхийн тулд энэ үйлдэлтэй адил боловч тухайн сайт руугаа шилжүүлэхээр хийх хэрэгтэй. Үйлдлийн хувьд бол адилхан үйлдэл хийгдэнэ.


0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Яаж домэйнээ сунгах вэ? Хаана төлбөр төлөөд яаж захиалах вэ? Туслаач
Бичсэн: Muja хэзээ: 10:18, 2014-2-15 | Холбоос | |
Домайн нэрийн сунгалт хийхдээ http://domain.dusal.net хаягаар ороод Дансны дугаар гэсэн цэс байгаа. Тэнд байгаа Голомт банкны дансанд төлбөрөө хийгээрэй. Тэгээд төлбөр хийснийхээ дараа дээрх сайтынхаа холбоо барих хэсэгт байгаа цахим шуудангийн хаяг руу захиа илгээх юм уу утасны дугаар руу мессежээр мэдэгдээд сунгалтаа идэвхжүүлэхэд л болно.
Бичсэн: Admin хэзээ: 10:43, 2014-2-15 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих