Google apps тохиргоо хийх

Google apps руу домэйн нэрээ холбоод ашиглаж болно. Google apps одоогоор үнэ нь 1 хэрэглэгч тутамд жилийн 50$ буюу сарын 5$ байна. Доорх видеоноос холболтын зааврыг үзээрэй. DNS тохиргооны TXT бичлэг оруулах хэсэг нь манайхаас өөр байгаа. Хэрэв манай сайтаас домэйн нэр авсан бол:

1. http://domain.dusal.net хаягаар ороод нэвтэрч ороод Удирдах хэсэг рүү анх домэйн нэр бүртгүүлсэн email хаяг нууц үгээрээ нэвтрэн орно.

2. Дээд ерөнхий цэснээс Manage Orders->List/Search orders руу орно.

3. Удирдах домэйн нэр дээр дарна.

4. Баруун талын цэснээс DNS Management товчийг дарахад доош гүйж DNS Management хэсэгт очно.

5. Хэрэв Activate DNS гэж байвал тэр товчийг дарна.

6. Хэрвээ Your DNS Management service is not configured correctly. Configure Now гэсэн товч байвал та өөр DNS сервер ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн DNS дээр тохиргоо хийх юм уу эсвэл дусал дахь удирдлагын самбартаа тохиргоо хийж л ашиглана гэвэл Configure Now товчийг дарна.

7. Manage DNS товчийг дарна.

8. Нээгдсэн цонхонд Add TXT Record товчийг дараад TXT record-оо гүүглийн зааснаар оруулна.



0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих